ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО

ЭНЭХҮҮ ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГООР ТАНЫ MTRANSLATE ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ИЛГЭЭСЭН БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ӨГСӨН МЭДЭЭЛЛИЙГ НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ, ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ УСТГАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ТУЛ ТА НЭГ БҮРЧЛЭН УНШИЖ ТАНИЛЦАЖ, ӨӨРИЙН ЗӨВШӨӨРӨЛ, БАТАЛГААГ ӨГНӨ ҮҮ.

**Нэг. Нийтлэг үндэслэл**

MTRANSLATE вэб сайт-ийг ашигласан тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, хадгалах, дамжуулах, устгахтай холбоотой харилцааг энэхүү Хэрэглэгчийн хувийн мэдээллийн бодлогоор зохицуулна. ХАШ ТИ ЭЛ ЖИ ХХК (цаашид “Mtranslate” гэх)-ийг “Мэдээлэл хариуцагч" гэж, Хэрэглэгчийг “Мэдээллийн эзэн” гэж тус тус үзнэ. Mtranslate нь мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, дамжуулах, устгахдаа Хэрэглэгчээс зөвшөөрөл авна. Mtranslate-ийн Үйлчилгээний нөхцөл болон энэхүү хувийн мэдээллийн бодлогыг уншиж танилцан, зөвшөөрч байгаа аливаа үйлдэл хийснийг “ОЙЛГОЖ, САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЗӨВШӨӨРСӨН” хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Mtranslate нь хуульд заасан үндэслэлээр Хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэйг Хэрэглэгч ойлгож зөвшөөрч байна. Хэрэглэгч төхөөрөмж дээрх өөрийн нэвтрэх нэр, нууц үг, бусад мэдээллийг хамгаалах үүрэгтэй бөгөөд тийнхүү хамгаалах үүрэгтээ хайнга хандсан, санаатай болон болгоомжгүй хэлбэрээр бусдад өөрийн төхөөрөмж, түүний нууц үг, төхөөрөмж дээрх аливаа мэдээллийг алдсан, энэхүү Гэрээнд заасан үйлчилгээг бусдад ашиглуулах боломж бүрдүүлснээс үүсэх аливаа хариуцлагыг Хэрэглэгч дангаар хариуцах ба Үйлчилгээ үзүүлэгч ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно. Mtranslate нь Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах үүргийг гэрээний үндсэн дээр мэдээлэл боловсруулагчид шилжүүлж болно.

**Хоёр. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл**

Хэрэглэгчийн дараах мэдээлэл нь дангаар болон хамтдаа хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хамаарна: - Google аккаунтын цахим шуудангийн хаяг (email); - Google аккаунтын хэрэглэгчийн нэр (username); - хэрэглэгчийн оруулсан файлууд; - орчуулагдсан файлууд; - хэрэглэгчийн оруулсан захиалгийн тэмдэглэл - төхөөрөмжийн мэдээлэл; - хуульд заасан бусад.

**Гурав. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах, устгахад баримтлах зарчим**

Mtranslate Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах, устгахад дараах зарчмыг баримтална: хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх; хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; ялгаварлан гадуурхахгүй байх; хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах.

**Дөрөв. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах**

Mtranslate дараах тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулна: вэб сайт, апп-ийг ашиглан хэрэглэгчээр бүртгүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ авч байх үед; бичгээр гэрээ байгуулах үед; Хэрэглэгчтэй харилцах төвөөр үйлчлүүлэх үед; хуульд заасан бусад үндэслэлээр. Mtranslate нь Хэрэглэгч Google-ийн OAuth нэвтрэлтийг ашиглан системд нэвтрэх үед зөвхөн дараах мэдээллийг хүлээн авна: Хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг (email), хэрэглэгчийн нэр (username). Бусад хувийн мэдээллийг бид OAuth-оор дамжуулан авч, хадгалдаггүй болно. Mtranslate нь Хэрэглэгчийн төлбөрийн мэдээллийг цуглуулж, хадгалдаггүй. Төлбөр тооцоо нь Mtranslate-ээс тусдаа гуравдагч талын баталгаатай гүйлгээний системээр явагддаг тул хэрэглэгчийн карт, банкны мэдээлэл бидэнд дамжуулагддаггүй болно.

**Тав. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиглах, боловсруулах**

Mtranslate нь Хэрэглэгчийг бүртгэхдээ хэрэглэгчийн мэдээллийг, OAuth технологи ашиглан баталгаажуулна. Mtranslate нь шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн талаар мэдээллийг хүргүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг ашиглаж, боловсруулж болно. Mtranslate нь гэрээний хүчин төгөлдөр хугацаанд, гэрээ дуусгавар болсноос хойш гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбоотой үүсэх шаардах эрхийг хэрэгжүүлэх эсхүл хууль тогтоомжид заасан хугацаанд хүний хувийн мэдээллийг боловсруулж, ашиглах эрхтэй байна. Mtranslate нь Хэрэглэгчийн мэдээллийг хиймэл оюун ухаан ашиглан хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, судалгаа хийх зорилгоор боловсруулан ашиглаж болно.

**Зургаа. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дамжуулах**

Mtranslate нь хууль тогтоомжид заасан үндэслэлээр, төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар, мөнгө угаах терроризм болон онц ноцтой гэмт хэрэгтэнг илрүүлэх зэрэг зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг холбогдох төрийн байгууллагад дамжуулж болохыг Хэрэглэгч Ойлгож, зөвшөөрч байна. Mtranslate нь Хэрэглэгчийн мэдээллийг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн талаар мэдээллийг хүргүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулан өгөх зөвшөөрлийг Хэрэглэгч Ойлгож, САЙН ДУРЫН үндсэн дээр зөвшөөрч байна. Энэхүү Хэрэглэгчийн хувийн мэдээллийн бодлогын 6.1, 6.2.д зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн зөвшөөрлийг авч дамжуулна.

**Долоо. Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, устгах**

Хэрэглэгч өөрийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, устгуулахаар Mtranslate-д хандах эрхтэй.

**Найм. Хэрэглэгчийн оруулсан файл, баримтын нууцлал**

Хэрэглэгчээс ирүүлсэн орчуулгын файл, баримтууд нь нууцлал өндөртэй мэдээлэл байж болзошгүй тул Mtranslate эдгээрийг зөвхөн орчуулгын зорилгоор ашиглана. Орчуулгын ажил бүрэн дууссаны дараа эх болон орчуулагдсан файлуудыг 2 сарын хугацаанд хадгалаад автоматаар устгана. Хэрэглэгч хүссэн тохиолдолд өөрийн файлуудыг устгуулах хүсэлтийг хүссэн үедээ гаргах боломжтой.

**Ес. Гомдол гаргах**

Хэрэглэгч энэхүү Хувийн мэдээллийг хамгаалах бодлоготой холбоотой санал, гомдол, мэдээлэл байгаа бол Mtranslate-гийн [email protected] цахим шуудан, MTranslate Facebook page-ээр ирүүлж, шийдвэрлүүлнэ. Mtranslate нь санал, гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа Хэрэглэгчид боломжит сувгаар мэдэгдэнэ.

ХЭРЭГЛЭГЧ ЭНЭХҮҮ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГОТОЙ ТАНИЛЦАЖ, МЭДЭЭЛЛЭЭ ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ, УСТГУУЛАХ ТАЛААР БҮРЭН ОЙЛГОЖ, САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЗӨВШӨӨРЧ, БАТАЛГААЖУУЛЖ БАЙНА.

НүүрЗахиалгуудМэдэгдлүүд